
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийг баруун хэсгээр түр зуурын бороо орно. Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгаар 26-31. градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.