Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар АН 12 яамны төрийн нарийн бичгийн даргыг томилсон. Тэгвэл өнөөдөр яамдын дэд сайд нарыг томилох гэж байна. Гэхдээ мөн л МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэлд оногдох таван дэд сайдын суудлаас бусдыг томилох юм. Одоогоор АН-ын дараах хүмүүсийн нэрс дэд сайдын албан тушаалд яригдаж байна. -МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа
-Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв
-Гадаад харилцааня яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг
-Бельгид элчин сайд байсан Ө.Баттөр
-Баян-Өлгийн аймгийн Ан-ын дарга Х.Ержан
-Ардчилсан залуучуудын холбооны парга Ж.Амарсанаа
-"Гангар" компаний захирал Пүрэвээ
-"Коматцу" компаний захирал Э.Тамир
-АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг
-ҮЗХ-ны гишүүний Туваан
-Төрийн өмчин хорооны дэдэ дарга О.Эрдэнэбулган
Харин ИЗНН-аас Соёл, спорт, аялал, жуулчладын дэд сайдыг томилох бөгөөд нийслэлийн ИЗНН-ын дарга, "Hermes" компаний захирал Х.Түмэнжаргалыг томилохоор тохирсон гэж эх сурвлж мэдээллээ.
Т.Гэрэл




















































