

ХӨСҮТ-д болох уг симпозиумд АНУ-ын Флоридагийн Их Сургууль, Нийгмйин эрүүл мэндийн сургуулийн захирал Грегорий С. Грэг, Бүгд Найрамдах Чех Улсын Малын халдварт өвчин, паразит судлалын төвийн профессор Даниела Лукисова, Уганда улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан Инонголет Франсис Олаки оролцоно.
Мөн халдварт өвчин, мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын эрдэмтэн, судлаач нар лекц уншиж, судалгааны үр дүнг танилцуулах юм байна.
Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар халдварт өвчний дэгдэлтээс сэрэмжлүүлж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай аж.
Ц.Болор