Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өглөөний 07.00 цагт БНСУ-ын Чоннам, Нажу хотод долоон настай охин хүчирхийлсэн хэрэг гарсан. Гэмт этгээд айлын онгорхой хаалгаар орж үүдний өрөөнд, хамгийн наад талд унтаж байсан долоон настай охиныг хөнжилд нь боож авч гаран гэрээс төдий л холгүй замын хажуу дахь модон дотор хүчиндэж хаясан юм. Өчигдөр гэмт этгээдийг хэргийн газар аваачжээ. Түүнийг хэн байсныг харахаар олон иргэд цугларч нүүрийг нь харуулахыг шаардаж байсан ба бөгөөд дургүйцлээ их хэмжээгээр илэрхийлсэн байна. Мөн охиныг эмчилж буй Нажу хотын төв эмнэлгийн эмч нар мэдээлэл хийж, өчигдөр охинд анхны мэс заслыг хийгээд байгаа ба 2 долоо хоногийн дараа эмнэлгээс гаргаж,3-6 сарын дараа 2 дахь томоохон мэс заслыг хийнэ гэжээ.









Б.Чимэг
Сэтгэгдэл (1)