
"Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй" хөтөлбөрийг Хөвсгөл аймгаас хэрэгжүүлж
эхэллээ. Дэлхийн болон Монголын Хөлбөмбөгийн холбооны сургагч багш нар
тус аймагт энэ сарын 3-нд очиж, 3 өдрийн сургалтын үйл ажиллагааг
эхлүүллээ

"Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй" хөтөлбөрийг Хөвсгөл аймгаас хэрэгжүүлж эхэллээ. Дэлхийн болон Монголын Хөлбөмбөгийн холбооны сургагч багш нар тус аймагт энэ сарын 3-нд очиж, 3 өдрийн сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү сургалтын сүүлийн өдөр өнөөдөр юм. Сургалтанд аймгийн төвөөс болон 24 сумаас ирсэн ЕБС-ийн биеийн тамирын багш 33 хүн хамрагдаж байна.Тус сургалтанд Хөвсгөл аймгийн Засаг дарга өндөр ач холбогдол өгч, анхаарлаа хандуулж байгаа бөгөөд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг МХБХ-ны тус аймаг дахь Салбар Зөвлөлийн мэдэлд өгөхөөр шийдвэрлэсэн юм. Ийнхүү Монгол улсын хамгийн олон хүнтэй томоохон аймгийн нэг болох Хөвсгөл аймгийн төвийн ба сумын хүүхдүүдэд хөлбөмбөгийг хэрхэн зааж сургах талаар зохих хэмжээний мэдлэгтэй болсон багш нар бэлтгэгдсэнээр аймгийн хөлбөмбөгийн хөгжлийн суурь зөв тавигдаж байна. Цаашид хэрхэн хөгжүүлж авч явах нь аймгийн Салбар Зөвлөл болон аймагт ажиллаж буй багш дасгалжуулагчдаас өөрсдөөс нь шалтгаалах боллоо.
Д.Ундрах 24tsag.mn