Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр жил бүр гадаадын шилдэг
их сургуулиудад магистр, докторант суралцуулдаг билээ. Гадаадад 2012 оны
эхний сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарлан зохион
байгуулсан бөгөөд дараагийн сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 21-нд
зарласны дагуу өчигдөр бүртгэл эхэллээ.
Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр жил бүр гадаадын шилдэг их сургуулиудад магистр, докторант суралцуулдаг билээ. Гадаадад 2012 оны эхний сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарлан зохион байгуулсан бөгөөд дараагийн сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 21-нд зарласны дагуу өчигдөр бүртгэл эхэллээ.Бүртгэл 2012 оны есдүгээр сарын 9-ний өдрийг дуустал МУИС-ийн нэгдүгээр байрны 202 дугаар өрөөнд явагдах юм байна.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 30 хүнд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцах эрх олгох аж. Зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн болон экологи байгаль хамгаалал, байгалийн суурь шинжлэх ухааны чиглэл голлож байгаа юм.
Түүнчлэн өмнө шатны боловсролын дипломын голч дүн 3.25-аас дээш байх, гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн байх зэрэг нэмэлт шаардлагууд тавигдаж байгаа аж.
Энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг хүсч байгаа иргэд Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах сургууль, мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон сонгон шалгаруулалтад оролцох өргөдлийн маягтыг БШУЯ-ны www.mecs.gov.mn вэб хуудаснаас авч болно.
Ц.Болор




















































