Монголын буудлага спортын баг тамирчид ОХУ-н Казан хотод энэ сарын 4-9
хооронд зохион байгуулагдаж буй “Оюутны дэлхийн аварга”-д оролцохоор
нийт 14 хүний бүрэлдхүүнтэйгээр хүлгийн жолоо залсан билээ
Монголын буудлага спортын баг тамирчид ОХУ-н Казан хотод энэ сарын 4-9 хооронд зохион байгуулагдаж буй “Оюутны дэлхийн аварга”-д оролцохоор нийт 14 хүний бүрэлдхүүнтэйгээр хүлгийн жолоо залсан билээ. Тэгвэл манай баг тамирчдын эхний буудлагууд өчигдөр явагдаж эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд /ОУХМ/ О.Янжинлхам, /ОУХМ/ Г.Нандинзаяа, /ОУХМ/ Я.Заяа нар багаараа "Алтан медаль" хүртсэн бөгөөд тус төрлийн ганцаарчилсан буудлагад /ОУХМ/ Г.Нандинзаяа алтан медаль хүртсэнээр Дэлхийн аваргаас "ХОС АЛТАН МЕДАЛЬ" хүртсэн бахдам амжилтыг үзүүлээд байна. Манай баг тамирчдийн хувьд Эрэгтэй гар бууны багт: /ОУХМ/ Э.Даваахүү, /СМ/ Н.Цэрэнтогтох, 1-р зэрэгтэй Б.Булганбаатар, тус өдөр цэц мэргэнээ сорьж /ОУХМ/ Э.Даваахүү 2-р финалдаж 7-р байрт орсон бөгөөд дараагийн дасгалуудаараа дээрхи медалуудын тоог нэмэх бүрэн боломжтой бөгөөд манай тамирчид эрэгтэй урт буу, эрэгтэй гар бууны төрлүүдээр медалын төлөө цэц мэргэнээ сорихоор бэлтгэж буй юм.Д.Ундрах 24tsag.mn




















































