
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг болон Эрдэнэбулган сумын VI багт үхрийн хорт салст халуурал өвчин гарч 17 үхэр үхжээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг болон Эрдэнэбулган сумын VI багт үхрийн хорт салст халуурал өвчин гарч 17 үхэр үхжээ. Өвчин гарсан нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа, мөн зэргэлдээх сумдын малд үзлэг тандалт хийж эхэлсэн байна. Үхрийн хорт салст халуурлын өвчний вирусыг хонь тээдэг ч үхэр өвчилдөг. Удаан хугацааны дараа өвчний вирус илэрдэг учраас оношлоход түвэгтэй байдаг байна.
Одоогоор 50 гаруй хониноос сорьц авч шинжилгээнд явуулсан байгаа аж. Хамгийн ноцтой нь энэ өвчнөөр өвчилсөн үхэр эмчилгээ авдаггүй аж. Хүнд халдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг чанд сахих шаардлагатай байдаг байна.
Д.Ундрах 24tsag.mn