
Иргэдийг хил давуулан тээвэрлэж чамгүй хөлс авчихдаг 69-нүүдэд
олгодог зөвшөөрлийн бичиг энэ сарын 20-н гэхэд бүрэн дуусах бөгөөд
саяхан байгуулсан хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт хүн тээвэрлэдэг
УАЗ 469 машиныг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хил нэвтрүүлэхгүй байх
шийдвэрийг гаргажээ.

Иргэдийг хил давуулан тээвэрлэж чамгүй хөлс авчихдаг 69-нүүдэд олгодог зөвшөөрлийн бичиг энэ сарын 20-н гэхэд бүрэн дуусах бөгөөд саяхан байгуулсан хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт хүн тээвэрлэдэг УАЗ 469 машиныг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.
Өнөөдрийн байдлаар хилээр 20 автобус, 800 орчим УАЗ 469 машин өдөр тутам хилээр зорчигч тээвэрлэдэг. Харин УАЗ 469 машин зорчигч тээвэрлэхээ болимогц стандартын шаардлага хангасан 45 хүний суудалтай автобусны тоог 20-иор нэмбэл ачааллыг шийдвэрлэнэ гэж албаныхан үзэж байгаа аж.
Ц.Болор