“Mungyeon International Championship” софт теннисний олон улсын тэмцээний эрэгтэй хосын төрөлд Монголын тамирчид хүрэл медаль зүүсэн байна. Тус тэмцээн БНСУ-д болж байгаа аж. Манай олон улсын хэмжээний мастер У.Баясгалант, Г.Энхтүвшин нар амжилттай тоглож медалийн болзол хангажээ. Уг тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болж явагддаг онцлогтой билээ.
Ц.Болор




















































