Японы сэтгүүлч Мика Ямамото гэгч эмэгтэй лхагва гарагт Сирид амиа
алджээ. Тэрээр Сирийн иргэний дайныг сурвалжлахаар даалгавар авч Сирид
ажиллаж байсан аж. Хохирогч Мика Ямамото нь өмнө нь Афганистан, Ирак
зэрэг дайн байлдаантай орнуудад ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч
байсан гэнэ. Түүний нөхөр Казутака Сато нь бие даасан телевизийн
сурвалжлагч бөгөөд Мика Ямамототой хамт ажиллахээр Сирид очсон байв.

Сато хэвлэлийнхэнд “Үймээн самуунтай Алеппо хотод тэднийг ирсний дараа цэргийн ногоон малгайтай 10-15 эрэгтэй бидэнлүү дөхөж ирсэн. Тэднийг Сирийг чөлөөлөх армийн дайчид гэж бодсон Сато камераа авахаар эргэтэл буун дуу сонсогдсон” хэмээн ярьжээ.
Дараа нь автомат буугаар хүчтэй галлахыг сонссон Сато эхнэрээ хаана байгааг мэдэхээ больсон аж. Эхнэрээ ердөө ч үхсэн гэж бодохгүй байсан Сато Микаг хайж эхэлсэн ч эмнэлгийн коридорт цогцсыг нь харсан байна.
Зэвсэгт этгээдүүд Микаг гадаадын сэтгүүлч болохоор буудсан гэж Сато итгэж байгаа юм. Учир нь видео бичлэг дээр “Тэд тэнд байна. Япончууд байна” гэж зэвсэгтэй нэг эрэгтэй хашгирч байх шиг сонсогдсон. Гэхдээ ярьж байгааг нь ойлгоход хэцүү байсан хэмээн Сато ярьсан аж.
Д.Идэр

