Хойд Солонгос улс энэ сард парламентын ээлжит бус хоёр дахь хуралдаан
зарласан тухай Блүүмберг агентлаг мэдээлсэн байна. Ард түмний дээд
чуулган энэ сарын 25-нд хуралдах юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард
парламентын чуулган хамгийн сүүлд хуралдсан байна.

Хойд Солонгосын парламент 2010 онд хоёр удаа хуралдсан нь Ким Чен Ир өөрийн залгамжлагчаа танилцуулж байжээ. “Энэ чуулганаар хүн амын амьдралын нөхцлийг сайжруулах эдийн засгийн шинэ бодлогыг хэлэлцэж магадгүй” гэж Сөүл хотын Солонгосын Их Сургуулийн профессор Ёоо Хо Иеол хэллээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)