
Баян-Өлгий аймагтай хил залгаа ОХУын Алтайн хязгаарын “Дружба” тосгонд малын гоц халдварт боом өвчин гарчээ.

Баян-Өлгий аймагтай хил залгаа ОХУын Алтайн хязгаарын “Дружба” тосгонд малын гоц халдварт боом өвчин гарчээ. Өвчин хүнд халдварласнаас тус тосгоны нэг хүн нас барж, халдвар авсан арав гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар боом өвчнөөр үхсэн мал, амьтантай ойр байсан 32 хүнийг эмчийн хяналтад авч, тосгоны нутаг дэвсгэрт онц байдал зарлан, малын түүхий эд гаргахыг хориглоод байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллах эрүүл ахуйн байцаагчид болон ариутгагч, ариутгалын бодисуудыг нэмэгдүүлжээ. Мөн хилээр мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн гаргахгүй байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn