Паралимпийн волейболын тэмцээнд тоглохоор явж байсан ОХУ-ын тамирчдын автобус руу гал нээсэн байна. Мягмар гаригт ОХУ-ын баг Марокко улсын шигшээ багтай өрсөлдөхөөр явж байхад энэ хэрэг болжээ. Дасгалжуулагч Виктор Дьяков “Бидний автобусруу нэг удаа буудсан. Сум цонхруу онож хагарсан. Миний бодлоор сум автобусны жолоочруу чиглэж байсан шиг санагдсан” хэмээн ярьжээ.
Азаар хэн ч гэмтээгүй бөгөөд цэнгэлдэх хүрээлэнд ирсний дараа тамирчид тэмцээнээ эхэлж, тэмцээнд оросууд хожсон байна.
Британий цагдаа нар хэргийг шалгасан ч буудсан гэх ямар ч нотолгоо олоогүй бөгөөд магадгүй чулуу байсан байх хэмээн мэдэгджээ. Гэхдээ хэргийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна.
Харин Английн Засгийн Газраас ОХУ-ын гадаад хэргийн сайдад өчигдөр уучлалт хүссэн захидал ирүүлжээ. Английн тал ийм хэрэг тохиолдсонд уулчлал хүсээд цаашид тамирчдийн хамгаалалтыг сайжруулахаа амласан байна.
Д.Идэр
























































