Өнгөрсөн
даваа гаригийн Засгийн газрын ээлжит бус хурлаар ЦЕГ-ын даргаар
Б.Билэгтийг томилсон. Тэрээр ЦЕГ-ын даргын тамга гардсан даруйдаа тушаал
гаргаж тэргүүн дэд болон дэд дарга нараа шинээр томилсон билээ. Харин
өчигдөр тэрээр дахин томилгоо хийжээ.

Өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын ээлжит бус хурлаар ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг томилсон. Тэрээр ЦЕГ-ын даргын тамга гардсан даруйдаа тушаал гаргаж тэргүүн дэд болон дэд дарга нараа шинээр томилсон билээ. Харин өчигдөр тэрээр дахин томилгоо хийжээ. Тэгэхдээ Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Д.Батжаргалыг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар цагдаагийн дэд хурандаа Ц.Азбаярыг томилсон байна. Мөн Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж, мөн газарт Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар, Мөрдөн байцаах газрын дэд даргаар дэд хурандаа Д.Отгонжаргалыг тус тус томилжээ.
Б.Чимэг