
Сарын хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө нэг хэм дулаанаас дөрвөн хэмд хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Харин төвийн нутгаар 15-20 хэм дулаан байх бөгөөд энэ нутгаар мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэс сэрүүсч, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 хэм болж хүйтрэх юм байна. Зүүн болон говийн нутгуудаар мөн энэ үед цочир хүйтрэх төлөвтэй байна. Эдгээр нутгуудад агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, зарим газар дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Иймд нойтон цас орж, цочир хүйтрэхээс өмнө үр тариа, төмс, хүнсний ногоо хураах, тээвэрлэх, хадлан тэжээлээ бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэйг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.