
Өмнөговийн Овоот толгой болон Цагаан толгой, Сүмбэр, Заг сүүж зэрэг ордуудыг эзэмшдэг “Саутгоби ресорс” компани Хятадын төрийн өмчит "Чалко" компанитай гэрээ байгуулж чадаагүй гэж удирдах ажилтнуудаа халжээ. Энэ компаний 58 хувийг эзэмшдэг хуучин "Айвенхоу Майнз" буюу “Turquoise Hill Resources” компани ерөнхий захирал Петр Мередит, гүйцэтгэх захирал Эдвард Флод, Роберт Хансон нарын оронд өөрсдийн хүмүүсээ томилсон тухай “Mining weekly” сайт мэдээлсэн гэж эх сурвалж бичжээ.
“Саутгоби ресорс” компаний шинэ захирлаар Линдсей Дав, Шон Хинтон, Кэй Пристли, Бретт Солт, Кэлли Сандерс нар томилогджээ. "Чалко" компанитай гэрээ байгуулж чадаагүйгээс “Саутгоби ресорс”-ын хувьцаа хөрөнгийн зах зээл дээр огцом унаад байгаа юм.