
Вашингтоны зурагчин 35 настай Кэйл, 28 настай Селвэй нар “Дэйли Мэйл”
сонинд Номхон далайн эргээр халуун лав урссан талаар мэдээллэсэн аж.
Хоёр зурагчин байгалийн гайхамшигт зураг авахаар Хавайн арлын Килауагаас
Калапана хүртэлх газрын идэвхитэй галт уулын эрэг дээр байрласан
байжээ. Зурагчид лав урсаж байхад хэд хэдэн зураг дарж амжсан байна.

Вашингтоны зурагчин 35 настай Кэйл, 28 настай Селвэй нар “Дэйли Мэйл” сонинд Номхон далайн эргээр халуун лав урссан талаар мэдээллэсэн аж. Хоёр зурагчин байгалийн гайхамшигт зураг авахаар Хавайн арлын Килауагаас Калапана хүртэлх газрын идэвхитэй галт уулын эрэг дээр байрласан байжээ. Зурагчид лав урсаж байхад хэд хэдэн зураг дарж амжсан байна.
“Бид галт уулын хормойгоор ихэнх өдрийг өнгөрөөсөн. Бидний энд дарсан зургууд үнэхээр гайхалтай. Халуун лав урсаж буй зураг дарах боломж хүн бүрт олдохгүй, бид маш азтай байсан” хэмээн зурагчид ярьсан байна.
Зурагчдын ярьснаар тэднийг хадан дээрээс зураг авч байхад зургаахан метрийн цаана ус буцалж байсан гэв. Азтай зурагчдын дарсан халуун лавын зургийг
www.24tsag.mn дэлгэж байна.
Д.Идэр