
Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудал нь “нийгмийн халамжийн асуудлаар төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн дундаас хамгийн оновчтой нь байсан” гэсэн дүгнэлт гарсан. Энэ ч утгаараа нийгмийн бусад хэсэгт чиглэсэн олон төрлийн тэтгэмжээс зориулалт, үр дүнгийн хувьд эрс ялгаатай юм.
Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын Хүүхдийн эрхийн конвенцийн холбогдох үзэл санаанд бүрэн нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм байна.
Энэхүү хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан шадар туслах Л.Төр-Од “Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт ярилцлага өгсөн байна.
Эх сурвалж: president.mn