Хятадын Чонгин хотын цагдаагийн газрын дарга асан Ван Лижуныг албан
тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, үүргээ зөрчсөн хэргүүдээр
буруутгасан тухай ВВС мэдээллээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Бо Силайг авлигын хэрэгт буруутгасны дараа Ченгду мужид байдаг АНУ-ын Консулын газарт Ван Лижун өөрөө очсон бөгөөд цагаачлал хүссэн байх магадлалтай гэнэ. Дараа өдөр нь өөрөө цагдаагийн газарт очиж өөрийгөө илчилсэн Ван Лижуныг саатуулсан байна. Чонгин хотын шүүх биш Ченгду мужийн шүүхээс Ван Лижуныг буруутгаад байна.
Синьхуа агентлагийн мэдээлснээр Бо Силайн эхнэр Гү Кайлайг Их Британийн бизнесмен Нэйл Хейвүдийн амь насыг хөнөөсөн хэрэгт орооцолдуулахыг оролдсон гэж Ван Лижуныг сэжиглэж байгаа юм. Гү Кайлайг сэжигтэн гэж мэдсэн Ван Лижун өөрийн үүрэгт ажилд хайхрамжгүй хандан, хуулийг өөрийн зорилгод ашигласан гэж буруутгасан аж. Ченгду мужийн Прокурорын газраас Ван Лижуны эсрэг хангалттай, тодорхой материал байгаа гэсэн тухай Синьхуа мэдээллээ.
Д.Идэр