Кэйти Холмесын амьдрал буцалсаар л
байна. Тэрээр Канадын гоо сайхны тэргүүн компани болох ИТи Канадын
“Бобби Браун косметикс”-ын анхны нүүр царай болохоор гэрээ хийсэн байна.

Бобби Браун косметикс нь бүсгүйчүүдийг илүү натурал харагдуулдаг, зөвхөн их дэлгүүрт л зарагддаг гэдгээрээ сайшаалтай байдаг гэнэ.
Жүжигчин Том Крузээс салсныхаа дараа Кэйти Холмес загвар болон гоо сайхандаа илүү анхаарах болсон байна. Түүний “Holmes & Yang 2013” хувцас загварын шоу энэ сарын 12-нд Нью-Йорк хотод нээлтээ хийх юм.
Д.Идэр