
“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од Кира Найтли Оросын алдарт
зохиолч Лев Толстойн Анна Каренина романаас сэдэвлэсэн “Анна Каренина”
кинонд тоглосон юм.

“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од Кира Найтли Оросын алдарт зохиолч Лев Толстойн Анна Каренина романаас сэдэвлэсэн “Анна Каренина” кинонд тоглосон юм. Тэгвэл уг кино маргаашнаас кино театруудад гарч эхлэх юм байна. Харин өчигдөр Лондон хотноо уг киноны улаан хивсний ёслол болсон аж. Энэ үеэр кинонд тоглосон нэрт жүжигчид хүрэлцэн ирж шүтэн бишрэгчидтэйгээ уулзах боломж олджээ. Английн нэрт найруулагч Жо Райтийн найруулсан уг кинонд Кира Найтли киноны гол дүр болох Аннагийн дүрийг бүтээсэн юм.
Түүнтэй уг кинонд хамтран тоглосон гол дүрийн эрэгтэй жүжигчин нь Английн нэрт жүжигчин, “Хүйтэн уул” киногоороо олны танил Жүүд Лоу аж. Энэхүү кинонд Анна Каренинагийн нөхрийн дүрийг Жүүд Лоу бүтээсэн бол Аннагийн хайр сэтгэлийн эзэн Вронскигийн дүрд нэрт жүжигчин Аарон Жонсон тоглосон байна. Кинондоо найруулагч Райт 19-р зууны Оросын театрчилсан уран бүтээлийг дэлгэцэнд буулгаснаараа онцлог аж.
Д.Ундрах 24tsag.mn