зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв

2012-9-06
0
ЖИРГЭХ
   Н.Алтанхуягийн  тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар аймаг, орон нутгийн удирдлагуудтай сар бүр хуралдаж, цаг үеийн байдлын талаар мэдээлэл авч, яаралтай шийдэх ямар асуудал байгааг тодруулж байхаар шийдвэрлэжээ.

    Н.Алтанхуягийн  тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар аймаг, орон нутгийн удирдлагуудтай сар бүр хуралдаж, цаг үеийн байдлын талаар мэдээлэл авч, яаралтай шийдэх ямар асуудал байгааг тодруулж байхаар шийдвэрлэжээ. Ингэхдээ нааш цааш явж цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарлагадахгүйгээр мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж дэлгэцээр нүүр нүүрээ хараад асуудлаа ярьчихдаг теле хурал хийж байхаар төлөвлөжээ. 2012 оны 09 дүгээр сарын 05-ны энэ өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд анхны теле хурал болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, 16 аймгийн удирдлагуудтай холбогдон асуудлыг нь сонсож, зарим үүрэг даалгавар өглөө.п
28104630f85d7309big
    УИХ энэ өдрүүдэд Орон нутгийн сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаа. Энэ сургаар ажлаа хийдүүлж, засгийн машин унаад,  төсвийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийхгүй байхыг Засгийн газрын тэргүүн хатуу анхааруулаад ийм хүмүүстэй албан тушаалын хариуцлага тооцно гэж хэллээ. Өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт зэрэг сонгуулиас чухал цаг үеийн асуудлууд хүлээгдэж байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд эдгээрт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

    Төрийн болон төсөвт байгууллагын ажил өглөө 08 цагт эхэлдэг болсон. Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийж байгаа. Засгийн газрын гишүүн өдөрт 12 цаг ажиллаж байна гэхчлэн Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд дурдаад аймаг, орон нутгийн удирдлагууд энэ тал дээр санаачилгатай ажиллахыг зөвлөлөө.

    Шинэчлэлийн Засгийн газар нээлттэй, тунгалаг засагтай байх зорилт тавьж байгаа. Тиймээс ч Засгийн газрын анхны шийдвэрээр Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосон. Аймаг орон нутгийн удирдлагууд ч гэсэн ийм ажлыг санаачлан эхлүүлмээр байна гээд цомхон чадварлаг бүтцээр ажиллахыг Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ дурдаж байлаа.

    Төсвийн орлогын төвлөрөлтэй холбогдон хөрөнгө оруулалтын санхүүжилт удааширсан, дулааны болон цахилгаан станцуудын  асуудал энэ хурлын гол асуудал байлаа. Мөн төсвийн хөрөнгөөр баригдаж буй атлаа 3-4 жил дамжин баригдаад ч дуусдаггүй обьектууд орон нутагт олон байгааг Засаг дарга нар жишээ татан хэлж байлаа.

    Өмнөговьд нэг барилга эхлүүлээд, Дорноговьд нэгийг дутуу орхиод, Архангайд бас нэгийг эхлүүлээд явж байдаг ийм гэрээг таслан зогсоох цаг болсон гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод төсвийн мөнгөөр барьж байгаа обьектуудын гүйцэтгэл ямархуу шатандаа явна, төсөв хөрөнгөө авчихаад ажлаа гүйцэд хийдэггүй компаниудыг олон нийтэд зарлаж,  тендерт орох эрхийг нь хасах, төсвөө авчихаад ажлаа хийгээгүй тохиолдолд эргүүлэн төлүүлэх жишиг тогтоохоо мэдэгдээд төсвийн хөрөнгөөр найрлаж суудгийг нь болиулах ёстой гэж хатуу анхаарууллаа.
   
Шинэчлэлийн Засгийн газар энэ дөрвөн жилийн хугацаанд 21 аймгийн төвийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот шиг шинэ маягаар төлөвлөж аймгийн иргэдийг тав тухтай амьдрах орчноор хангах ажлыг хийнэ. Ирэх жилийн төсөвт эхний таван аймгийн  зардлыг оруулахаар төлөвлөж байгаа. Иймд орон нутгийн удирдлагууд нутаг орноо ийм болгож өөрчилнө гэсэн төсөөлөл, зургаа гаргаж байх учиртай гэдгийг Засаг дарга нарт дуулгалаа.

    Нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг эрс сайжруулж, орон нутагт цаг үеийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт 01 тоот албан даалгавар хүргүүлсэн. Албан даалгаврын хэрэгжилтийн талаар орон нутгийн удирдлагууд танилцуулсан бөгөөд “Тогтоол, албан даалгавар гаргах нэг хэрэг. Ажилдаа хариуцлагатай, санаачилгатай  хандаж, үүрэг даалгаврыг шуурхай, “яс” биелүүлдэг байх”-ыг орон нутгийн удирдлагуудаас Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах ёстой хөрөнгө орон нутагт эздэдээ хүрч очихгүй байгаа талаар орон нутгийнхан ярьсан нь  Ерөнхий сайдыг бухимдууллаа. “Төсвөөс очих мөнгө эздэдээ хүрэхгүй байна, эргэн төлөлтийн мөнгө хаана очоод уягдаад байгааг яаралтай тодруулахыг Засгийн газрын Хэрэг эрхэх газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгоод жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих энэ хөрөнгө эргэлтэд орж, дараагийн санхүүжилт болох учиртай. Том том компаниуд зээл авчихсан байна гэсэн хэл ам тасардаггүй. Иймд энэ асуудалд шалгалт оруулж, яаралтай цэгцлэхийг холбоглох хүмүүст үүрэг өглөө.
28104630f85d7309big


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    9 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    14 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    57 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    2 цаг 45 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    2 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 19 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    3 цаг 23 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    3 цаг 31 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    3 цаг 36 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    3 цаг 38 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    4 цаг 5 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    14 цаг 52 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК