
АН-ынхан өнөөдөр Төрийн ордны “А” танхимд сэтгүүлчидтэй 4:11 уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Дэд сайдад П.Ганхуяг, Д.Доржпүрэв, н.Амарсанаа, Ц.Туваан, Х.Ержан, н.Тамир, Б.Ургамалцэцэг, Б.Пүрвээ, н.Байгаль нарын нэрс тодроод байна. Одоогоор хэнийг аль яаманд томилох нь тодорхойгүй байна. Томилгоог Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна.
Б.Золбоо