Энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гаригт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан маргааш 10.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгалын комисс хэлмэгдэгсдийн төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн маргааш 11.00 цагт Цагаатгалын комисс Төрийн ордны мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна. Б.Золбоо




















































