Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлага спортын IV дэх удаагийн
тэмцээн ОХУ-ын Казань хотноо есдүгээр сарын 4-9-ны өдрүүдэд болж байна.
Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим буудлагын оюутан тамирчид
ганцаарчилсан, багийн төрөлд нийт 102 багц медалийн төлөө онч сорин
өрсөлдөж байна.
IV дэх удаагийн дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлага спортын тэмцээн ОХУ-ын Казань хотноо есдүгээр сарын 4-9-ны өдрүүдэд болж байна.
Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим буудлагын оюутан тамирчид
ганцаарчилсан, багийн төрөлд нийт 102 багц медалийн төлөө онч сорин
өрсөлдөж байна.Монголын буудлага спортын холбооны дэргэдэх Оюутан залуучуудын шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.
ОУХМ Б.Бишрэл нарын шилдэг тамирчид багтсан бөгөөд багийн дасгалжуулагчаар ОУХМ М.Энхсайхан ажиллаж байна.
Нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа манай улсын баг тамирчид тэмцээний эхний өдөр хоёр алтан медаль хүртлээ.
Өчигдрийн тэмцээнд 10 метрийн 40 сум буудах хийн урт бууны охидын төрөлд ХУИС-н оюутан, “Грейт Парагон” группийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, алтан медаль хүртлээ. оюутны дэлхийн аварга болов. Мөн багийн төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 399 (1), ОУХМ О.Янжинхам 395 (13-р байр), ОУХМ Я.Заяа 390 оноо тус тус онож нийлбэр дүнгээр 1184 оноо авснаар багаараа алтан медаль хүртлээ.
Ц.Болор




















































