
“Нандин эрдэнэ” дууг дуучин Эба, Сэрчмаа хоёрын дуулсан нь одоогийн
залуусын чихнээ хоногшсон билээ. Энэ сайхан дуугаар нэрлэгдсэн тоглолт
энэ сарын 21-нд УБ паласт болох гэж байна.

“Нандин эрдэнэ” дууг дуучин Эба, Сэрчмаа хоёрын дуулсан нь одоогийн залуусын чихнээ хоногшсон билээ. Энэ сайхан дуугаар нэрлэгдсэн тоглолт энэ сарын 21-нд УБ паласт болох гэж байна. “Нандин эрдэнэ” бол хөгжмийн зохиолч СТА Г.Пүрэвдоржийн анхны бие даасан тоглолт. Төрөлх нэр нь гээгдээд “Сахал” Пүүжээ нэртэй болсон энэ эрхмийн дууг манай рок попын бараг бүх хамтлаг, дуучин дуулдаг. Б.Сарантуяагийн “Мартъя”, “Улаанбаатарын үдэш”, Н.Ганхуягийн “Улаанбаатарын үдэш”, Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг олон хит дуу түүний тоглолтонд дуулагдахаар бэлтгэлдээ ороод байна. “Улаанбаатарын үдэш” гэхэд л Олон улсын наадмуудад Монгол Улсын нүүрийг хамгийн олон удаа тахалсан, хамгийн олон хувилбараар дуулагдсан дуу юм.
“Нандин эрдэнэ” тоглолтонд Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Камертон”, “Никитон” зэрэг 20 орчим хамтлаг, дуучин оролцох аж.
Ц.Болор