Дэлхийн олон хотод зохион байгуулагддаг "48 цаг кино наадам" энэ жил
Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол Улсын өнцөг булан
бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор
xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан
өрсөлдөх учиртай.
"48 цаг кино наадам"-ыг Монголд гурав дахь удаагаа зоxион байгуулах гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх учиртай. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2012 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм.
Энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдах юм байна. Заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтанд оруулах аж. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзан гарах аваас хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах гэнэ. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, мѳн театрт илүү цаг авах боломжтой болох юм бол хүлээлгийн жагсаалтанд байгаа багуудаас нэмж оруулж болох гэнэ. Тэгэхээр кино сонирхогч, уран бүтээлчдийн өмнө энэхүү наадам нээлттэй байх нь. Бүртгэлийн ажиллагаа 13-ны орой 18:00 цагаас дуусах юм байна.
Ц.Болор




















































