Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Гурвалжингийн гүүрний баруун талд
орших Эрин интернэшнл компанийн хашаанд Хөвсгөл аймгийн харьяат малчдад
бага оврын трактор олгосон байна.Тэрбээр тойргынхоо сумдын малчны
бүлэг хоршоодыг дэмжих зорилгоор 30 гаруй бага оврын тракторыг олгох
болсон бөгөөд эхний ээлжинд 17-г нь эзэнд нь гардууллаа.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Гурвалжингийн гүүрний баруун талд орших Эрин интернэшнл компанийн хашаанд Хөвсгөл аймгийн харьяат малчдад бага оврын трактор олгосон байна. Тэрбээр тойргынхоо сумдын малчны бүлэг хоршоодыг дэмжих зорилгоор 30 гаруй бага оврын тракторыг олгох болсон бөгөөд эхний ээлжинд 17-г нь эзэнд нь гардууллаа.Энэ нь малчид мал аж ахуй эрхлэхээс гадна газар тариалан эрхэлж нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлж байгаа аж. Тус аймгийн хувьд өвлийн улиралд зуд турхан байгалийн гамшиг тохиолдох үзэгдэл их болдог учраас малчид өвс тэжээлээ бэлтгэх нөгөө талаас малчид төмс хүнсний ногоогоо тариалж ахуйгаа дээшлүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэхүү бага оврын тракторуудыг малчны бүлэг байгуулсан өрхүүдэд олгох шалгуур тавьсан байна.
Өөрөөр хэлбэл, нэг малчны бүлэгт дор хаяад 10 малчин өрх оногддог байна.Уг техник хэрэгслийн үнэ зургаан орчим сая төгрөгийн үнэтэй бөгөөд гишүүний багцаас дөрвөн сая нь гарч, үлдсэн 2.5 сая төгрөгийг тодорхой хугацаагаар хөнгөлөлтэй нөхцөлөөр малчин өрхүүд төлөхөөр зохицуулалт хийжээ. Эл техник нь нэмэлт төхөөрөмжтөй учраас хадлан тэжээлээ бэлтгэх бүрэн боломжтой.
Ц.Болор




















































