"Хар сарнай" хамтлаг "Тэнгэр Монгол Газар" нэртэй 12 дуутай цомгоо сонсогчдодоо хүргэхэд бэлэн болоод байгаа аж.
"Хар сарнай" хамтлагийн Б.Баяржаргал "Тэнгэр Монгол Газар" нэртэй 12 дуутай цомгоо сонсогчдодоо хүргэхэд бэлэн болоод байгаа аж. Энэхүү цомогт уянгын болон этник төрлийн дуунууд багтаж байгаа бөгөөд тус хамтлагийн A Cool, Оки, Агиймаа нартай хамтран дуулсан уран бүтээл орж байгаа гэнэ. Түүнчлэн өмнө нь хит болж байсан дуунуудынхаа найруулгыг шинэчлэн поп стилээр дахин дуулж байгаа юм байна. Сонирхуулахад, "Хар сарнай" хамтлагийн Маадай буюу Б.Баяржаргалын эхнэр энэ сарын сүүлээр нярайлах ажээ.Д.Ундрах 24tsag.mn




















































