Туркийн Афьонкарахисар хотод цэргийн зэвсгийн агуулах лхагва гарагийн
шөнө дэлбэрснээс 25 цэргийн албан хаагч амиа алдаж, дөрвөн хүн шархадсан
тухай ВВС мэдээлэв.

Байгаль орчны сайд Вейсел Эроглу дэлбэрэлтийн шалтгаан нь террорист халдлагатай холбоогүй гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна. Гар бөмбөг хадгалдаг агуулахад хүчтэй дэлбэрэлт болсон учир аврагчид цэргүүдийн цогцсыг гаргахад хүндрэлтэй байгаа юм. Их хэмжээний гал агуулахын орчимд хэдэн цагийн турш асчээ. Өндөр харуул хамгаалалттай бүс байснаас гал сөнөөгчид, түргэн тусламжийн ажилтнууд дэлбэрэлт болсон газарт орж болохгүй байсан аж. Шархадсан цэргүүдийг эмнэлэгт хүргээд байна.
Д.Идэр





