АН-аас яамдын дэд сайд болох хүмүүсийн нэрсийг тодруулаад байгаа. Одоогоор яг аль яаманд хэн очих вэ гэдгийг ил болгоогүй байна. Харин дөнгөж сая МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж гурван дэд сайд нарын нэрийг тодруулсан тул өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдын асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын хуралдаан 17,30 цагт эхлэхээр зарлагдаад байгаа. Одоо зөвхөн МҮАН-аас нэр дэвших хоёр дэд сайдын нэр тодорхойгүй байна. Одоогоор АН-ын дараах хүмүүсийн нэрс дэд сайдын албан тушаалд яригдаж байна.
-МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа
-Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв
-Гадаад харилцааня яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг
-Бельгид элчин сайд байсан Ө.Баттөр
-Баян-Өлгийн аймгийн Ан-ын дарга Х.Ержан
-Ардчилсан залуучуудын холбооны парга Ж.Амарсанаа
-"Гангар" компаний захирал Пүрэвээ
-"Коматцу" компаний захирал Э.Тамир
-АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг
-ҮЗХ-ны гишүүний Туваан
-Төрийн өмчин хорооны дэдэ дарга О.Эрдэнэбулган
МАХН
- Хууль зүйн дэд сайдад хуульч Ж.Эрдэнэжамъян,
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат,
- Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулга
ИЗНН-аас Соёл, спорт, аялал, жуулчладын дэд сайдыг томилох бөгөөд нийслэлийн ИЗНН-ын дарга, "Hermes" компаний захирал Х.Түмэнжаргалыг томилохоор тохирсон байна.
Т.Гэрэл




















































