Өчигдөр Косто Рикад 7.6 баллын хүчтэй газар хөдөлж хоёр хүн амиа алдаж, олон арван барилга сүйдэж, хөрсний нуралт үүссэн байна.

Амиа алдсан хоёр иргэний нэг нь хананд даруулж, нөгөөх нь доргилтын улмаас зүрхний шигдээсээр нас баржээ. Мөн 22 хүн хүнд гэмтсэн хэмээн орон нутгийн телевиз мэдээлсэн байна.
Коста Рикад хамгийн сүүлд 2009 онд 6.1 балын хүчтнй газар хөдөлж 40 хүн амиа алдаж байжээ. Харин 1991 онд өчигдрийн газар хөдлөлттэй адил хүчтэй газар хөдөлж 47 хүн амиа алдаж байжээ.
Д.Идэр





