
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр ээлжит бус хуралдаан хийжээ. Хуралдаанаар МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт нарыг сонгосон байна. УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагчаар Н.Энхболд томилогджээ. Хэдийгээр бүлэгтэй эсэх маргаан үргэлжилсээр байсан учир дэд даргаа сонгож амжаагүй ч ийнхүү өнөөдөр сонголоо. Бүлэгтэй байгаа эсэх нь тодорхой бус ч сонгогчийн 40 хувийн авсан хүчтэй цөөнх учир бүлгийн дэд даргаа сонгосон юм байна.
Б.Золбоо