УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар гишүүд Төрийн ордонд цуглаад байна.
Өнөөдрийн хурлаар 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Төсвийн
тодотголд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө, сурагчдын дотуур байрны
мөнгийг 50 ба түүнээс дээш хувиар нэмэх, мөн Чингис хааны 850 жилийн ойд
зориулсан төсвийг шийдэх зэрэг асуудал орж байгаа юм.
