Улаанбаатар хотыг дагуул хоттой болгох “мөрөөдөл” 10-аад жилийн нүүр үзэж буй. "Майдар", "Айросити" гэсэн сайхан нэртэй хот байгуулж, Улаанбаатар хотын хүн амын нягтралыг буурлууна гэж шан татсан ч өнөөдрийг хүртэл сураг алдраад байсан. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт "Майдар" хот, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн "Айросити "хот байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.
Майдар хотын автор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр ЗТХБ-ын сайд байхдаа дагуул хотуудын төслийг ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан.
Ингэхдээ Германы өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэсэн нь сураг алдарсан Майдар хот төсөл. Ерөнхий төлөвлөгөөгөөр 300-400 мянган хүн амьдрах эко хот босох ёстой. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр улстөржилтөөс болж төсөл гацаанд ороод буй гэж гурван жилийн өмнө мэдэгдэж байв. Тэгвэл үүний дараа Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж байв. Уг шавь тавих ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ тэрбээр "Майдар хотод 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно" гэж өнгөрсөн жил мэдэгдсэн ч төсөл бас л урагшлаагүй. Шалтгаан н мөнөөх л улстөржилт гэж бас мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Майдар хот гээд хэлчихээр зүйлээс ердөө 108 метр "Их Майдар" бурхны баримал босоод байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хичнээн оршин суугчтай байхаар тооцож хот байгуулах гэж байгааг асуухад салбар яамны зүгээс яг таг нарийн тооцсон зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Харин УИХ-ын гишүүн М.Энхболд багагүй шүүмжлэл хэлсэн. Тэрбээр “Тогтоолын төсөл гэнэт оруулж ирэх биш жаахан нухацтай судалж, оруулж ирэх ёстой байсан" гэдгийг мөн хэлсэн. Түүнчлэн “Аероситигийн хувьд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн гэдэг утгаараа зөв шийдэл. Гэхдээ Төв аймаг 18-20 мянган хүн амтай, Сэргэлэн сум 2088-3000 орчим хүн амтай. Энэ үүднээс уялдаа холбоог тодорхой тусгамаар байна. Аеросити гэхэд 80 мянган хүн суурьшина гэж тооцоход нисэх буудалд ажиллах адба хаагчдаас бусад ажлын байр, эдийн засгийг ямар байдлаар зохицуулах юм бэ гэдгийг тодруулсан. Түүний хэлсэн энэ санаанаас үзвэл, одоо байгуу аймгийн төвүүдээ бүрэн утгаар нь хөгжүүлж чадаагүй атлаа дахин шинээр хот байгуулж чадах уу, эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадах уу гэсэн санаа цухалзаж байсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслүүдийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүлэхээр болсон нь өнгөрч буй долоо хоногийн онцлох сэдэв байлаа.
Ерөнхийлөгчийн мөрөөдөл ийн босго давсан ч түүний бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий хоёр хүнийг Элчин сайдаар томилох санал шүүмжлэл дагуулаад байна. Учир нь БНХАУ-д суух Элчин сайдаар хошууч генерал Т.Бадралыг томилох санал чуулганаар дэмжигдсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр бодлогоор ОХУ болон БНХАУ-д генерал мөрдэстэй хүнийг томилж явуулах гэж буй гэсэн. Гэвч ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нь албан тушаалаа урвуулсан хэргээр яллагдагчаар татагдаад буй. Бүр тодруулбал, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 30-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Энэ утгаараа дипломат албаны нэр төрд харшлах хүн сонголт юм.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа олон эрхэм авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогддог ч шүүхээс хэргийг нь шийдээд ял оноосон нь цөөн.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүээс 4.6 жилийн ял оноосон үйл явал өнгөрсөн долоо хоногт боллоо. Түүнийг Тавантолгойн төслийн Ажлын хэсгийн ахлагч байхдаа улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт буруутайг гэж үзэн ийм ял оноосон. Харин “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр улс оронд хохирол учруулсан” гэдэг хэрэг нь прокурорт буцсан юм. Ингэснээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нуруу тэнийж, экс Ерөнхий сайд М.Энхсайхан аавын хаалга татав. Гэхдээ хэрэг явдал ингээд дуусахгүй. Шүүхийн шийдвэрийг М.Энхсайханы талынхан гардаж авангуутаа давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдэх зуураа гэмгүй, буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн бүхнээс үзвэл, М.Энхсайханаар дамжуулж Ц.Элбэгдоржийг онилсон байж мэдэх. Хэдий ийм байлаа ч улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь яах аргагүй нотлох баримт гэсэн.
Үүнтэй зэрэгцэн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж М.Энхсайханыг өмөөрсөн шуум цахим орчинд тараахын зэрэгцээ өөрийн хүүгээ сонгуульд өрсөлдөхгүй гэж зарласан нь бас л сонин үйл явдал байлаа. Хэдий тэрбээр ийн мэдэгдсэн ч өөрөө сонгуульд нэр дэвших эсэхэд тодорхой хариулт өгөөгүй байгаа. Хамгийн сонирхолтой нь М.Энхсайхантай хамт Тавантолгойн асуудлаар шалгагдаж байгаа тэрбээр улс төрийн захиалгаар бусдад зохиомол гэмт хэрэг үргэлжлүүлдэг явдал тасрахгүй байна. Үүний нэг нь М.Энхсайхан болон өөрийгөө гэдгийг “зарласан” цуврал бичвэрээ бичиж цахим орчинд тараасан нь олны анхааралд эрхгүй өртсөн юм.
Энэ долоо хоногийн онцлох үйл явдалд дурдахагүй өнгөрч боломгүй хэд хэдэн зүйл бий. Энэ нь хууль батлах босгыг өндөргөсөн явдал. Тодруулбал, УИХ-ын гишүүд чуулган тасалдаг, нэгнийхээ өмнөөс кноп дардаг, кноп наймаалцдаг гэсэн асуудал саарал ордонд бугшаад цөөнгүй жил болж буй. Тэгвэл үүнийг таслахад бага боловч түүчээ болгох зорилгоор нөгөө талаасаа хууль батлах босгыг өндөрсгөх зорилгоор чуулганд суусан гишүүдийн олонхийн саналаар бус харин нийт 39-өөс доошгүй гишүүний саналаар тухайн хуулийг баталдаг байх хуулийн зохицуулалттай боллоо. Энэ бол хууль батлах тогтолцоонд орж буй томоохон өөрчлөлт. Үүнийг нь ч хуульчид хүлээн зөвшөөрч буй.
Хууль батлах босгыг ийн өндөрсгөх зуур УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өш авахаа зарлалаа. Түүнийг прокуророос удаа дараа дуудсан.
Гэвч тэрбээр очихоос татгалзаж, бараг л зугтаасан юмдаг уу даа. Аргаа бараад прокурор нь албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа юм. Шүүх ч үүнийг нь хүлээн авч. Гэтэл Н.Номтойбаяр “Цензургүй яриа”-нд орсноос хойш ийм зүйл боллоо гэж бурууг өөрөөсөө бултуулаад зогсохгүй прокурор өөрт нь мэдэгдэхгүйгээр яллагдагчаар татсан, УИХ-ын ахмад гишүүд төрөөс зайл гэх ухаантай зүйл мэдэгдэв. Төрийн ородонд нэгэн үе заларч, хууль тогтоох байгууллагын эд эс нь байлцаж явсан нөхдүүд ийн өвөр хоорондоо жийлцэж байх хооронд УОК-оос Энэтхэг, Турк зэрэг улсад байгаа иргэдээ татан авах шийдвэр гаргалааа. Өөрөөр хэлбэл, Энэтхэг дэхь 200 гаруй ламхай эх орондоо эргэн ирэх боломжтой бол суралцахаар, эмчилгээ хийлгэээр очсон иргэдэд ч гэсэн ийм боломж бүрдээд байна.
Эдгээрээс гадна нүүрсний хулгайн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал авсан Д.Ариунболдыг цагдан хорив.
Түүнийг нүүрсний хулгайн асуудлаар цагдан хорьсон гэх мэдээлэл бий. Эл асуудлыг сонгууль дөхсөн шоу гэж харах хүн бий. Гэхдээ хууль бол хууль. Нэгэнт шалгаж эхэлсэн бол эцсийг нь үзэх ёстой.
Түүнчлэн энэ долоо хоногийн баатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх байлаа. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгнө, зорилтот бүлэгт олгодог халамжийг хоёр дахин нэмэгдүүлэх зэргээр цар тахлын үед ард иргэдээ гэсэн шийдвэр гаргаж буйгаа зарласан. Эл шийдвэр нийгэмд таалагдсан ч цаашид ч, өмнө нь ч ийм байдлаар хандах боломжтой байсан, сонгууль угтсаэ хайр зарлалт гэж зарим нь шүүмжилсэн.
Алин ч байлаа гээд энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлж буй төрийн шийдвэр. Ийнхүү төрийн болоод иргэдийн гаргасан бүх шийдвэр, алхам нь цар тахалтай уялдсан долоо хоног болж өнгөрлөө. Сонгууль угтсан ч бай, үгүй ч бай дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлыг монголчууд нэгдсэн санаа, зорилготой байж даван туулах нь дамжиггүй гэдгийг улам бүр батлан харуулсан долоо хоног болж өнгөрлөө.
Г.Маргад
Сэтгэгдэл (14)