Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн “Хантайшир” дэвжээний ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ томилогджээ. Өмнө нь Алтай сумын харьяат, самбо бөхийн ДАШТ-ий хүрэл, “Дэлхийн цом”-ын хошой мөнгөн медальт, ОУХМ, олон улсын шүүгч, Монгол Улсын начин Д.Бадрах, улсын начин С.Багахүү нар ажиллаж байв.
Сонирхуулахад, тус дэвжээний тэргүүнээр Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадорж энэ жил томилогдсон билээ. Түүнээс өмнө "Алтай констракшн" ХК ерөнхий захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ ажиллаж байсан бол энэ удаа ерөнхий дасгалжуулагчийн үүрэг хүлээсэн Ж.Бат-Эрдэнэ дэвжээнийхээ гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)