Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойг угтан Монголын
сэтгүүлчдийн эвлэлээс олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа
гэнэ. Ойн хүрээнд хийгдэх ажлын эхэнд сэтгүүлчдийн дунд байт харвааны
тэмцээнийг МСЭ, Монголын байт харвааны холбоо болон ETV-HD телевизтэй
хамтран зохион байгуулахаар болжээ.

Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойг угтан Монголын сэтгүүлчдийн эвлэлээс олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ойн хүрээнд хийгдэх ажлын эхэнд сэтгүүлчдийн дунд байт харвааны тэмцээнийг МСЭ, Монголын байт харвааны холбоо болон ETV-HD телевизтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Байт харвааны тэмцээнд телевиз, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн салбараас нэг нэг шилдэг сэтгүүлчид сонгогдож таван хүний бүрэлдэхүүнтэй багаа бүрдүүлэх гэнэ. Сэтгүүлчид таваас зургаан төрлийн хөгжөөнтэй тэмцээнд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх аж. Анх удаа сэтгүүлчдийн дунд зохиогдож байгаа реалити хэлбэрээр явагдах байт харвааны тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ETV-HD телевизээр цацагдах юм байна.
Ц.Болор