
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 29 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх нэг, хулгайлах долоо, дээрэмдэх нэг, танхайрах гурван хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 20 осол бүртгэгдэж, нэг хүн нас барж, 20 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 179 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг