
Москвагийн Их театрын 237 дахь улирлын нээлт энэ сарын 15-нд болно. Энэ
удаагийн нээлтэд зориулан Миланы "Ла Скала" театр Роберта Карсений
найруулснаар "Дон Жуан" дуурь болон А.Моцартын гурван симфонийг Оросын
үзэгчдэд хүргэх талаар бид өмнө нь мэдээлсэн.

Москвагийн Их театрын 237 дахь улирлын нээлт энэ сарын 15-нд болно. Энэ удаагийн нээлтэд зориулан Миланы "Ла Скала" театр Роберта Карсений найруулснаар "Дон Жуан" дуурь болон А.Моцартын гурван симфонийг Оросын үзэгчдэд хүргэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл театрын нээлтийн ажиллагааны өмнө өнөөдөр, маргааш хоёр өдөр Оросын залуу хөгжмийн зохиолч Сергей Невскийн "Франциск" дуурийг тус театрт тоглох юм байна.
Дөрвөн үзэгдэлт эл дүрийг анх удаа Их театрын шинэ тайзнаа тавьж, анх удаа олны хүртээл болгож байгаагаараа онцлог аж. Сүүлийн үед Оросын залуу хөгжмийн зохиолчдоос ийм хэмжээний дорвитой бүтээл гарч байгаагүйгээр онцлог гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn