“Конфуци”-ийн нэрэмжит энх тайвны шагнал өнгөрсөн ням гаригт зарлагдсан байна. Хятадын “Олон улсын энх тайвны судалгааны төв” энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Энэ байгууллага болон шагналыг спонсорлогчид Хятадын засгийн газраас 100 хувь бие даасан үйл ажиллагаа явуулдаг тул Далай лам хүртэл нэр дэвшиж байгаа аж.

Өнгөрсөн жил ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Владимер Путин Чечень дэх засгийн газрын эсрэг үйл ажиллагааг зогсооход нөлөөлсөн хэмээх үндэслэлээр энэ шагналын эзэн болж байжээ. Харин 2010 онд тэр жилдээ нобелийн шагнал хүртсэн, уран бүтээлээсээ болж шоронд орсон хөгжлийн бэрхшээлтэй зохиолч Лиу Шиабо хүртсэн байна. Тэрээр цагдаагийн байгууллагад шинэчлэл хийхийг уриалсан зохиол бичсэнээс болж 11 жилийн хорих ял эдэлж байгаа юм байна.
“Конфуци”-ийн нэрэмжит энх тайвны шагнал 2012-д дээрх алдартнуудаас гадна НҮБ-ын одоогийн нарийн бичгийн дарга Бан Ки Мүүн, Хятадын нийгмийн зүтгэлтэн Ван Динггуо, Peking их сургуулийн профессер Тань Яжие, Хятадын будаа судлаач Юан Лонпинь нар нэр дэвшиж байгаа аж.
Д.Идэр