Энэтхэгт автобус осолдож нийт 52 хүн амиа алдаж, 45 хүн хүнд гэмтсэн
байна. Тус улсын Химачал Прадеш мужийн уулын замаар явж байсан автобус
76 метрийн өндрөөс унаснаар олон хүний амь үрэгдсэн байна.

Автобус 100 гаруй хүн тээвэрлэж явсан бөгөөд зорчигчид багтахгүйн улмаас зарим нь дээвэр дээр нь сууж явсан байна. Цагдаагийнхны мэдээлснээр автобусны тормоз гацсан учраас осол болсон байна.
Өндөр уулнаас унах иймэрхүү маягийн осол Энэтхэгт олон тохиолддог аж. Зам муу баригдсанаас гадна эдийн засгийн боломжгүй учраас машин эвдрэх зэргээс осол шалтгаалдаг байна. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар зам тээврийн ослын тоогоор Энэтхэг улс нэгдүгээрт ордог байна.
Д.Идэр