
Хониноос үхэрт халддаг энэ өвчнөөр 17 үхэр үхээд байсан. Гэтэл нэмж зургаан үхэр уг өвчнөөр үхсэн байна.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас хониноос сорьц авч шинжлүүлэхээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид явуулсан ч хариу нь гараагүй байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Мөн хоёр айлын дөрвөн үхэр өвчилсөн бөгөөд устгалд оруулсан байна. Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон газрын бүх айлын малын хашаа, хороонд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэнэ.
Ц.Болор