Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр
нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой
компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр
залуу, нэг эмэгтэйн хамтаар зодсон.

Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр залуу, нэг эмэгтэйн хамтаар зодсон. Халдлагад өртсөн нэг сэтгүүлч, хоёр зураглаач бүгд тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлгийн магадлагаагаар хоёр зураглаачийн тархины яс цуурсан хэмээн гарсан байдаг.
Аймгийн цагдаагийн хэлтсээс Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эрүүгийн хэргийг шалгах мөрдөн байцаалтын хуулийн хоёр сарын хугацаа дууссан учир хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Б.Чимэг