
Гэр бүлийн 10 хүнээ тэжээдэг Энэтхэгийн Aliyaar гэдэг 30 настай эр гуравхан долларын төлөө хуруугаа тайруулжээ. Тэрбээр тосгоны нэгэн хууль бусаар архи үйлдвэрлэдэг компанид мод зөөдөг ажил хийдэг байсан аж. Түүний ажлын хөлс өдрийн 200 рупи буюу 3,62 доллар байжээ. Тэрбээр даргаасаа нэг өдрийн ажлын хөлсөө авъя гэж нэхснийхээ төлөө зодуулж, ийнхүү зэрлэгээр шийтгүүлсэн байна. Aliyaar "Дарга дүүтэйгээ нийлж байгаад гэв гэнэт миний хурууг тасдсан. Тэнд олон хүн байсан ч би сайн санахгүй байна. Би одоо гэр бүлээ хэрхэн тэжээх билээ?" хэмээн Энэтхэгийн телевизэд ярилцлага өгчээ. Түүнийг гарыг тайрсан нэг хэрэгтнийг цагдаа нар баривчилсан ч бусад хамсаатнууд нь оргон зайлсан байна.
Энэтхэгт энэ мэт цөөхөн хэдэн доллараас болж бие эрхтнийг нь гэмтээх явдал цөөнгүй гардаг. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд 300 рупи буюу 5,42 долларын өрөө төлөөгүйгээс хоёр гараа алдсан юм.