
Нийслэлийн Иргэний танхим гуравдахь удаагийнхаа хэлэлцүүлгийг
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга
хэмжээний талаар зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Иргэний танхим гуравдахь удаагийнхаа хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээний талаар зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг энэ сарын 14-ний 10:00 цагт болно. Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцохоос гадна Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний тухай” танилцуулна. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 321731 утсаар болон НЗДТГ-т ирэн өөрийн биеэр бүртгүүлж болно. Биечлэн болон утсаар холбогдож бүртгүүлсэн эхний 60 иргэн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо хэлэх боломжтой.
Д.Ундрах 24tsag.mn