
Японы Канагава мужийн урчуудын холбооноос Монголын хүүхдүүдийн дунд
"Миний эрхэм зүйл" сэдвийн хүрээнд гар зургийн уралдаан зарласан юм
байна.

Японы Канагава мужийн урчуудын холбооноос Монголын хүүхдүүдийн дунд "Миний эрхэм зүйл" сэдвийн хүрээнд гар зургийн уралдаан зарласан юм байна. Эл уралдаанд 202 хүүхэд бүтээлээ ирүүлснээс "Орчлон" сургуулийн 7а ангийн сурагч Б.Идэр "Тууштай хандах" бүтээлээрээ шалгарч, Монгол Улсад тус улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизүгийн нэмэржит шагналын эзэн болов. Тавь дахь удаагаа зохиосон уралдаанд шалгарсан түүнд Элчин сайд өөрийн биеэр өргөмжлөл болон 300 ам.доллар, зургийн хэрэгсэл гардууллаа. Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд энэ долоо хоногийг дуустал дээрх зурагтай хамт Япон, БНСУ, Миянмар, Вьетнам, Бангладешийн хүүхдүүдийн уран бүтээлийг дэлгэх юм.
Д.Ундрах 24tsag.mn