

Супер одууд есдүгээр 18-ны өдөр Jay-Z-ийн Нью-Йорк хотод байдаг “40/40” клубт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах болсноо мэдэгдсэн байна.
Тэд ерөнхийлөгч Барак Обамаг дахин сонгогдоход нь туслахын тулд энэ хандивын арга хэмжээ зохиохоор болжээ.
Энэ арга хэмжээнд ойролцоогоор 100 хүн оролцоно гэж тооцсон байна. Хандивын арга хэмжээнд оролцох нэг хүний тасалбар багадаа 40 мянган долларын үнэтэй байх аж. Тиймээс дуучид хандивын арга хэмжээгээ төлөвлөсөндөө хийж чадвал Обамад дөрвөн сая долларын хандив өгөх аж. Ирэх мягмар гаригт зохиогдох энэ арга хэмжээнд Барак Обама ч бас ирэх юм байна.
Д.Идэр