
Хичээлийн шинэ жил эхэлснээр сурагчид дээрэм, булаалт, залилангийн гэмт хэрэгт өртөх явдал ихсэх хандлагатай байгааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн хоногт СБД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2012-09-11-ний өдөр сурагч охиныг хичээлээ тараад гэртээ харих үед үл таних залуу орцонд нь даган орж гар утсыг нь дээрэмдсэн, мөн бага ангийн сурагчийг сургуулийнхаа үүдэнд сууж байхад үл таних залуу утсаар чинь яриад өгье гэж хэлээд утсыг нь авч зугтсан хэргүүд үйлдэгдсэн байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ сургуульд нь заавал хүргэж өгч, авч байх шаардлагатай байна. Мөн хүүхдүүддээ хичээлдээ явах болон тарах үеэр сургуулийн орчим үл таних сэжигтэй хүн дуудвал очихгүй байх, уг хүн дагавал ойр явж байгаа насанд хүрсэн хүмүүст хэлж туслалцаа авах, байрныхаа орц, лифтэнд орохдоо болгоомжтой байж, харанхуй хонгил, гудамж зэрэг хүнгүй газраар явахгүй байх талаар дамжуулж сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.
Б.Золбоо