Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Их тойруу Сансарын тунелийн явган
хүний нүхэн гарцын барилгын ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэгч байгууллагатай
гэрээний хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Автозамын газрын
Д.Нанзаддоржид үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Их тойруу Сансарын тунелийн явган хүний нүхэн гарцын барилгын ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэгч байгууллагатай гэрээний хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Автозамын газрын Д.Нанзаддоржид үүрэг болголоо. Нүхэн гарцыг “Хотын зам” ХХК нийт нэг тэрбум 321 сая төгрөгөөр барьж байгаа бөгөөд зорчих эсэхийг энэ сарын 1-нд хүлээлгэн өгөх ёстой байсан юм. Харин 30-нд ажил нь бүрэн дуусах ёстой.
Түүнчлэн 7-нд ашиглалт өгөх ёстой байсан Сэлбийн хос гүүрний шинэчлэл болон Үндсэн хуулийн гудамжны 0.3 км автозамын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн зам, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртлэх 1.3 км автозамуудыг ажлыг эрчимжүүлж, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага тооц гэсэн байна.
Мөн автозамын өргөтгөлд орсон нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагаан хаалга, Нисэхийн Цагаан хаалгыг буулгаж талбайг чөлөөлөх асуудлыг НИТХ-д оруулж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт үүрэгдэв.
Ц.Болор